<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авах хугацааг сунгалаа
featured

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материал хүлээн авах хугацааг сунгалаа

 Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн материалыг хүлээн авах хугацааг энэ сарын 20-ныг дуустал сунгажээ. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг  ЗГХЭГ Төрийн ордны шуудангаар ирэх сарын 13 хүртэл хүлээн авах юм.

 Бүрдүүлэх материал:

·Сургуулийн үндсэн захиргаа болон тухайн сургуулийн оюутны төв байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэхэд дэмжсэн тухай албан тоот /салбар сургуулийн захиргаа, эсхүл салбар сургуулийн оюутны байгууллагын албан тоотыг хүлээн авахгүй/;

· Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;

· Баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт;

· Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулсан байх/;

· “Ард иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба залуус бидний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эссэ.

Тэтгэлэг олгох журмыг https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882 холбоосоор, мэдүүлгийн загварыг https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882 холбоосоор үзэх боломжтой.