<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Үндэсний бөхийн барилдаануудын товыг цуцлав
featured

Үндэсний бөхийн барилдаануудын товыг цуцлав

 Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж 11 дүгээр сарын 12-17-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд бүх нийтээр шилжих буюу хатуу хөл хорионы дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Тиймээс  үндэсний бөхийн барилдаануудын товыг цуцлав.

 Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол Бахархалын өдөрт зориулсан, улс аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан 2020 оны 11 дүгээр сарын 16-нд 14 цагаас "Буянт-Ухаа"спортын ордонд болох байсныг цуцаллаа. Мөн 11 дүгээр сарын 12-нд товлогдсон Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойд зориулсан барилдааныг Төрийн ёслолын албанаас Монгол бахархлын өдрийн барилдаантай хамтатгахаар шийдвэрлээд байсан юм.

 Өнөөдөр Бөхийн өргөөнд болох МҮБХ-ны тэргүүлэгчид, бөхчүүд, багш нарын нээлттэй уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.