<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Зориудаар хомсдол үүсгэж, үнэ нэмбэл хариуцлага хүлээлгэхийг ШӨХТГ-аас мэдэгдэв
featured

Зориудаар хомсдол үүсгэж, үнэ нэмбэл хариуцлага хүлээлгэхийг ШӨХТГ-аас мэдэгдэв

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цар тахлын онцгой нөхцөл  байдлын үед эмийн сан, зах, худалдааны төв, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд шаардлага хүргүүллээ.

Цар тахлын нөхцөл байдалтай үед амны хаалт, ариутгалын бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтыг хэвийн хангах, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй тогтвортой байлгах, бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй, бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдахаас сэргийлж нэг хүнд хэвийнээс их хэмжээгээр болон бөөнөөр худалдахгүй байхыг анхааруулав.

Хэрэв давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулбал учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдлийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг ШӨХТГ-аас мэдээллээ.

ШӨХТГ-т мэдээлэл өгөх утас 115

Таг: