<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ 13 настай охиныг Toyota Prius мөргөж,амь насыг хохироожээ
featured

13 настай охиныг Toyota Prius мөргөж,амь насыг хохироожээ

 Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны 07.20 цагийн орчимд 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насын хохироосон ноцтой зам тээврийн осол гарсныг бүртгэжээ.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota Prius маркийн автомашины жолооч Л нь уг ослыг үйлдсэн байна.

Жолооч нараа явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.

Таг: