<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ “Монголын сайхан орон мөнгөн хөлгийн цонхоор” агаарын аялалд урьж байна
featured

“Монголын сайхан орон мөнгөн хөлгийн цонхоор” агаарын аялалд урьж байна

 Монгол Улсын агаарын тээвэрлэгч МИАТ компани агаарын аяллын шинэ хөтөлбөр гаргаж, улсынхаа үзэсгэлэнт байгалийг 5000 метрийн өндрөөс тольдох гурван удаагийн нислэг амжилттай хийжээ.

“Монголын сайхан орон мөнгөн хөлгийн цонхоор” агаарын аялал нь манай улсын дотоодын аялал жуулчлалд төдийгүй цаашид цар тахлыг даван гарч, байдал хэвийн болсон үед жуулчдад  сонирхолтой  аяллын хөтөлбөр болох юм.

Эх орныхоо үзэсгэлэнт байгалийг агаарын хөлгийн цонхоор тольдох энэ аялал Асралт хайрхан, Бурхан халдун хайрхан, Хөвсгөл далай, Хорьдол Сарьдагийн нуруу, Дархадын хотгор, Отгонтэнгэр хайрхан, Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт  газрыг 3-4 цагийн турш онгоцны цонхоор харах боломж олгох юм.

Том хүн, таваас дээш насны хүүхэд нэг тарифаар үйлчлүүлнэ. Тухайлбал, бизнес класс суудлын билет 805 мянга, цонхон талынх 505 мянга, голын суудлынх 405 мянга, далавч талын суудлын билет 205 мянган төгрөгийн үнэтэй.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас агаарын тээврийн зах зээл хүнд, тодорхойгүй байдалд байгаа үед олон улсын иргэний агаарын тээврийн компаниуд зах зээлээ хамгаалах, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр олон шинэ нислэг санаачилжээ.

Тухайлбал, авиакомпанууд агаарын хөлгөө аялал жуулчлалын чиглэлээр “Flight to Nowhere” буюу тусгай нислэг болон агаарын хөлгөө ресторан хэлбэрээр ашиглах, онгоцны хоолоор үйлчлэх зэрэг шинэ үйлчилгээ санал болгож байгаа.

Таг: