<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Жил бүр Монголын 550 залууг ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулж байна
featured

Жил бүр Монголын 550 залууг ОХУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцуулж байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн дарга Амгалан Ринчинович Базархандаевтай уулзлаа.

MECS9838-Copy ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Монгол Улсаас жил бүр 550 залууг Оросын их сургуулиудад суралцуулж байна

Талууд Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд олон жил хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зохион байгуулалтын талаар мэдээлэл солилцов. Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр Монголын 550 залууг ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцах боломжийг олгож байна.

Уулзалтаар Оросын талаас Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж, хамтын ажиллагааны зарим саналыг тавилаа. Ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш нарыг бэлтгэх, давтан сургах асуудлаар хамтран ажиллах сонирхол байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн онцлов. Түүнчлэн Монгол Улс боловсролын салбарын нэгдсэн мэдээллийн системтэй болсныг дурдаж, хамтран ажиллахаар болов.

 

Таг: