<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ А.Ёндоншаравын нэрэмжит улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний шилдгүүд тодорлоо
featured

А.Ёндоншаравын нэрэмжит улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний шилдгүүд тодорлоо

 Монгол Улсын спортын мастер, дасгалжуулагч  А.Ёндоншаравын нэрэмжит 2020 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн энэ сарын 21-27-ны өдрүүдэд Завхан аймагт болсон байна. Тэмцээнийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын волейболын спортын холбоо хамтран волейболын спортын мастер, олон улсын дасгалжуулагч А.Ёндоншаравын нэрэмжит болгон түүний төрсөн нутагт нь зохион байгууллаа. 

2020 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд 18 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс нийт 65 багийн 700 гаруй шилдэг тамирчин оролцож, шилдгүүдээ тодруулсан байна. Тэмцээнд өсвөрийн шилдэг хөвгүүдийн 30, охидын 35 баг оролцож, ур чадвар, авхаалж самбаагаа  сорин өрсөлдсөн юм. 

“Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн”-ий шилдэг эмэгтэй багаар Хилчин спорт хорооны “Хомын тал” баг шалгарч тэргүүн байрт шалгарав.

Харин удаах байруудыг  Баянзүрх дүүргийн “Уурхайчин 21” баг, Ховд аймгийн БТСГ-ын багууд эзэлжээ. Эрэгтэй баг тамирчдаас Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” баг алтан медаль, УБ хотын “Залуу монгол” баг мөнгөн медаль, Завхан аймгийн “Титан тауверс” баг хүрэл медалийг тус тус хүртэь.

2020 оны “Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн”-ий шилдэг довтлогчоор Завхан аймгийн “Титан тауверс” багийн тамирчин Э.Дэлгэрбат, Баянзүрх дүүргийн “Уурхайчин 21” багийн тамирчин М.Энхжин нар шалгарлаа. Харин шилдэг холбогчоор Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” багийн тамирчин Н.Уранбаяр, Баянзүрх дүүргийн “Уурхайчин 21” багийн тамирчин Э.Батцэцэг, шилдэг хамгаалагчаар Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” багийн тамирчин Б.Санжмятав, Хилчин спорт хорооны “Хомын тал” багийн тамирчин З.Сувдансондор нар шалгарсан байна. Шилдэг тэгш тоглогчоор “Залуу Монгол” багийн тамирчин Э.Гансүх, Хилчин спорт хорооны “Хомын тал” багийн тамирчин С.Нарангуа, өсөх ирээдүйтэй тоглогчоор Завхан аймгийн “Титан тауверс” багийн тамирчин Ц.Даваасамбуу, Хилчин спорт хорооны “Хомын тал” багийн тамирчин М.Анужин, шилдэг дасгалжуулагчаар Баянхонгор аймгийн дасгалжуулагч Б.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн БТСГ-ын “Зүүн хараа” багийн дасгалжуулагч Ж.Мөнхбаяр, шилдэг шүүгчээр Д.Батмагнай нар тус тус шалгарлаа гэж Завхан аймгийн БТСГ-аас мэдээллээ.