<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Автомашины азын дугаарыг дуудлага худалдаанд оруулна
featured

Автомашины азын дугаарыг дуудлага худалдаанд оруулна

 Азын гэж хэлдэг ижил тоотой автомашины дугаарыг дуудлага худалдаанд оруулах гэж байна. Цугласан мөнгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудад сургууль, цэцэрлэг барьж өгөхөөс эхлээд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж авахад зарцуулах аж. Дуудлага худалдааг эхлүүлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам бэлтгэл хангаж эхэлсэн байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, "Автомашины азын дугаар буюу иргэдийн сонирхол татсан дугаарыг дуудлага худалдаагаар борлуулж, орсон орлогыг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг барих, ахмадын асрамжийн төв барих, эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Энэ хэвээр нь явна. Одоо бид яаман дээрээ журмаа боловсруулж байна. Удахгүй ажил хэрэг болоод явна." гэлээ.