<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ ШУТИС-ийг Эрдэнэт руу, ХААИС-ийг Дархан руу нүүлгэнэ
featured

ШУТИС-ийг Эрдэнэт руу, ХААИС-ийг Дархан руу нүүлгэнэ

 Өнөөдөр БШУЯ-наас боловсролын цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамнаас их дээд сургуулиудад хийж байгаа шалгалт, хотоос нүүлгэх талаарх мэдээллийг дэд сайд Г.Ганбаяр хүргэлээ.

Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт ташаа мэдээлэл гарсан. Бид бүх их дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байгаа байгаа. Яамнаас хувийн, төрийн гэж ялгалгүй шалгадаг журамтай. Шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй.

Бүгдэд нь тавих ёстой шаардлагаа тавин, шаардлага хангаж чадахгүй байгаа буюу багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана. Мөн шууд хаана гэхээсээ илүүтэй эдийн засгийн аргаар буюу хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулна. ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан. Энэ нь 2013 онд 11 их наяд төгрөгийн  санхүүжилт  гарах тооцоотой байв. Харин шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур дүүрэгт боломжгүй, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулах болсон. Энэ асуудлыг Засгийн газараар шийдвэрлүүлнэ.

ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тэр чиглэлд элсэлт аваагүй.

Ховд, Дорнод аймагт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа байгуулъя гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно.

Таг: