<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Одоогийн байдлаар 277.5 мянган га-гаас 339.7 мянган тонн үр тариа хураасан байна
featured

Одоогийн байдлаар 277.5 мянган га-гаас 339.7 мянган тонн үр тариа хураасан байна

Энэ онд улсын хэмжээгээр 394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364.0 мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237.0 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой байсан.

Гэвч есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 3-ны өдрүүдэд тохиолдсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Увс, Архангай, Өвөрхангай, Завхан зэрэг аймгуудад нийтдээ 18.8 мянган га улаанбуудайн талбай ногоон тэжээлд шилжсэнээр улсын хэмжээгээр 364.6 мянган га талбайгаас үр тариа хураахаар болоод байна.

Харин одоогийн байдлаар 62.8 мянган га-г ангилан хадаж нийтдээ 277.5 мянган га-гаас 339.7 мянган тонн үр тариа, үүнээс 267.2 мянган га-гаас 328.3 мянган тонн улаанбуудай, 17.7 мянган га-гаас 226.7 мянган тонн төмс, 9.1 мянган га-гаас 105.5 мянган тонн хүнсний ногоо, 48.2 мянган га-гаас 116.6 мянган тонн тэжээлийн ургамал, 27.5 мянган га-гаас 12.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 76.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.8-95.1 хувийн явцтай байна.

Эх сурвалж:ХХААХҮЯ