<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Монголын мэс засалчид Орхон аймагт чуулж байна
featured

Монголын мэс засалчид Орхон аймагт чуулж байна

 Монголын мэс заслын эмч нарын холбооны XIII чуулган Орхон аймгийн төвд энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уг чуулганд нийслэл болон орон нутгийн эмнэлэгт ажиллаж буй 280 гаруй мэс засалч эмч нар оролцож, салбарынхаа хөгжлийн талаар санал солилцож, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээ хэлэлцүүлж, шилдэг мэс засалчдаа тодруулдаг уламжлалтай.