<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томилж, тэргүүлэгчдийг батлав
featured

Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томилж, тэргүүлэгчдийг батлав

  Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан энгэрийн тэмдгийг гардуулсан юм.

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов. Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.44 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулав.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан НИТХ-ын анхдугаар хуралдаан "Хангарди" ордноо өнөөдөр эхлэв. Хуралдааны өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар НИТХ-ын дарга асан Р.Дагвыг сонгож хуралдаанд оруулав. Хуралдааны эхэнд НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, төлөөлөгчдийг баталгаажууллаа. Улмаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлж, төлөөлөгчид асуулт, тодруулга авсны дараа 84.44 хувийн саналаар шинэ НИТХ-ын даргаар томилов. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлгээр хэлэлцэж, хотын даргад Д.Сумъяабазарыг томилуулах саналыг танилцууллаа. 

 

11-1 Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ

Анхдугаар хуралдаанаар сонгуулийн хуулийн дагуу суудлын тоогоор МАН, АН НИТХ дахь бүлгүүдээ байгуулав. НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагва ажиллах бол АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг сонгосон юм. Мөн хуралдаанаар хуулийн дагуу НИТХ-ын тэргүүлэгч 11 хүнийг сонгон батлав. Үүнд

Ж.Батбаясгалан

Р.Дагва

Ж.Алдаржавхлан

Б.Пүрэвдагва

С.Даваасүрэн

М.Халиунбат

Б.Мөнхбат

Н.Баярчимэг

Д.Энхтуяа

Д.Бадарсан

Д.Гантулга нарыг сонголоо.

НИТХ-ын анхдугаар хуралдаан 73 хувийн саналаар Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр тогтож хуралдааныг хаав.