<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл маргааш хуралдана
featured

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөл маргааш хуралдана

 

 Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос Цэцдийн зөвлөлийн хурлыг маргааш /2020.10.24/ хуралдуулахаар товлосон. МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хуралд аймгуудын үндэсний бөхийн холбооны тэргүүн, удирдлагууд, үе үеийн бөхчүүд, бөхийн засуул, зүтгэлтнүүд, жаяг дэгийн багийнхан оролцдог уламжлалтай.

Энэ удаагийн Цэцдийн зөвлөлийн хурлаар МҮБХ-ны ээлжит 7 дугаар Их Эе хурлын товыг тогтоон зарлах бөгөөд Их Эе хуралд бэлтгэх Ажлын хэсгийг байгуулах юм байна.