<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд 48 хүүхдэд хагалгаа нхийжээ
featured

“Зүрх мартахгүй” төслийн хүрээнд 48 хүүхдэд хагалгаа нхийжээ

 Энэ оны тавдугаар сараас хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төслийн шугамаар, 48 хүүхдэд хагалгаа амжилттай хийгээд байна. Мөн тус төслийг дэмжиж 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж хагас тэрбум төгрөгийн хандив өргөжээ.

Төсөл хэрэгжүүлэгчид энэ жил 50, ирэх онд 100, 2026 он гэхэд 1000 хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөснийг “Сонгдо Улаанбаатар” эмнэлгийн захиргаа хариуцсан захирал Л.Баасансүрэн ярив.

Дэлхий даяар шинээр мэндэлж буй 100 хүүхэд тутмын нэг нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг эх орондоо эмчлэх зорилго бүхий “Зүрх мартахгүй” төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын хамт олон нэгдсэн байна. Энэ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил юм. 

Тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат өчигдөр “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхантай санал солилцохдоо Ой угтаад манай газрын ажилтнууд цалингаасаа та бүхний эхлүүлсэн төслийг дэмжихээр шийдсэн" хэмээгээд чухал ажил эхлүүлсэнд нь баяр хүргэсэн байна.