<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ 879 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
featured

879 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудаас ээлжит мэдээллийг өгч байна. /2020.10.16/ 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ болон бусад салбар лабораториудад нийт 879  хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй гэв. Сиэтлл-Улаанбаатар, Сидней-Улаанбаатарын нислэгүүд болон Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд гэхчлэн нийт 897 иргэнээс одоогийн байдлаар халдвар илрээгүй байна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулагт салбар лаборатори байгуулсныг Д.Нямхүү захирал онцоллоо. Тус лабораторийн үйл ажиллагаа ХӨСҮТ-ийнхтэй ижил гэв.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн тохиолдлын тоо 320 байгаагаас 311 нь эдгэрээд байна. Эдгэрэлт 97 хувь байгаа нь өндөр хувь юм. ХӨСҮТ-д есөн хүн эмчлүүлж байгаагаас 7 нь биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна.