<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР УИХ-ын дарга Г.Занданшатар иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалав
featured

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалав

 УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр болж буй аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-ийн 17-ын 1 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд 12.20 цагт саналаа өгөв. Тэрээр хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, "Би өчигдөр хөдөөгөөс ирлээ. 7 дугаар сараас хойш баруун аймгуудаар явж иргэдтэй уулзсан. 10 гаруй аймгаар орсон. Орон нутгийн сонгууль бас Монгол Улсын Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, нөгөө талаар нутгийн  өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлж, удирдах байгууллагын сонгож байгаа чухал ач холбогдолтой сонгууль. 

Нийт иргэд сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна. Ер нь орон нутгийн сонгууль бол өмнөх жилүүдийн ирц бас УИХ-ын зэрэг бусад сонгуулиас харьцангуй доогуур байдаг нийтлэг хандлагатай. Зарим хэсгийн хороон дээр ирц хүрэхгүй байсан тохиолдлууд бий. Иргэд сонгогчид хамгийн гол нь манай залуучууд дээлээ өмсөөд сонгуулиа өгдөг уламжлал шинэ хандлагаа сэргээн дагаж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатарын саналаа өгсөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-ын 17-ын 1 дүгээр хэсгийн хороонд нийт 1979 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Тус хэсгийн хороонд 11.30 цагийн байдлаар сонгуулийн ирц 11.47 хувьтай, 227 иргэн сонгуулиа өгөөд байв. Үүнээс 18-25 насны 15, 26-40 насны 63 сонгогч, 41-55 насны 102 хүн, 56 дээш насны 47 хүн тус тус санал өгөөд байв. Зөөврийн хайрцгаар өчигдөр 3 хүн хүсэлтээ гарган саналаа өгчээ. 

Энд хэсгийн хорооны 7 ажилтан, иргэний бүртгэл болон онцгой байдал, цагдаа, эмч гэсэн 13 хүн ажиллаж, 3 хэсгийн хороон дунд мэргэжлийн хяналтын 1 байцаагч ажиллаж буйг хэсгийн хорооны ахлагч Г.Мөнхжаргал хэлж байв. МАН, АН, ХҮН-аас тус бүр 1 ажиглагч ажиллаж байна.