<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ “Apple” компани шинэ “iPhone 12”-ийн дөрвөн загварыг танилцуулав
featured

“Apple” компани шинэ “iPhone 12”-ийн дөрвөн загварыг танилцуулав

 “Apple” компани Купертино хотод шинэ “iPhone 12” гар утасныхаа дөрвөн загварыг танилцууллаа. Стандарт “iPhone 12” хувилбараас гадна жижгэрүүлсэн “iPhone 12 mini”, мөн “iPhone 12 Pro”, “iPhone 12 Pro Max” хувилбаруудыг бас танилцуулсан байна. Эдгээр загвар бүгд үүрэн холбооны 5G сүлжээ дэмждэг, OLED технологийн дэлгэцтэйгээрээ онцлог болжээ. Өмнө нь хямд загваруудыг LCD дэлгэцээр тоноглож байсан байна.

Дөрвөн загварт мөн “iPad Air”-ийн шинэ загвар шиг “A14” процессор суурилуулсан байна. Жижгэрүүлсэн транзисторын ачаар гүйцэтгэлийг 15 хувиар нэмэгдүүлж, мөн эрчим хүчний хэрэглээг 30 хувиар бууруулах боломжтой болжээ.

 

Загвар хийцийн хувьд бага зэрэг өөрчлөгдсөн байна. “IPhone 5” загварын үеийнх шиг ирмэгүүд нь хавтгай болж (сүүлийн жилүүдэд бөөрөнхий болсон), төхөөрөмжүүдийн зузаан нимгэрчээ. Түүнчлэн шинэ “iPhone”-уудад шинэ MagSafe систем нэвтрүүлсэн нь эх бие дотор нь байрлах соронзон тогтоогч юм. Үүний тусламжтай гар утасны гэр, хэтэвч, цэнэглэгч зэрэг төрөл бүрийн дагалдах хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой болжээ.

“iPhone 12 mini” нь 5.4 инчийн дэлгэцтэй, хөнгөн цагаан их биетэй загвар нь “iPhone SE”-ээс арай том боловч “iPhone 8”-оос жижиг юм. Ар талдаа өргөн өнцөг ба хэт өргөн өнцөгийн хоёр камертай. Санах ойн багтаамж нь 64GB, 128GB, 256GB гэсэн сонголтуудтай. Өнгөний хувьд хар, цагаан, хөх, ногоон байна.

iPhone 12 нь үндсэн хувилбар болох “iPhone 12” нь өмнөх “iPhone 11” загвараасаа 11 хувиар нимгэн, 15 хувиар жижиг, 16 хувиар хөнгөн болжээ. 6.1 инчийн “OLED” технологийн дэлгэц нь нэг инчэд 460 цэгийг багтаасан нягтралтай, “Dolby Vision HDR” дүрсний стандарттай. Эх биеийг хөнгөн цагаан материалаар хүрээлж, хоёр талыг нь “Ceramic Shield” технологийн бэхжүүлсэн шилээр бүржээ. Ингэснээр өмнөх загваруудаасаа дөрөв дахин бат бэх болсон гэнэ.

“iPhone 12” нь ар талдаа “12 MP” үндсэн, 12 MP” хэт өргөн өнцгийн хоёр камертай. Камерын хурд эрс нэмэгдэж, гэрэл багатай орчинд зураг авах чадвар нь өмнөхөөсөө 27 хувиар сайжирчээ.

“iPhone 12 Pro” нь хэмжээгээрээ “iPhone 12”-той адил боловч их бие нь хөнгөн цагаанаар бус гангаар хийгдсэн, 2х оптик томруулдаг арын камер, кадр доторх объект хүртэлх зайг тодорхойлдог лазер мэдрэгчтэй. Энэхүү мэдрэгч нь шөнийн цагаар зураг авах чадварыг сайжруулдаг байна. Түүнчлэн, энэ загвар нь санах ойн багтаамжийн хувьд ялгаатай (128, 256 эсвэл 512 GB), өнгөний хувьд алтан шаргал, мөнгөлөг, бал чулуун, хөх гэсэн сонголтуудтай.

“iPhone 12 Pro Max” бол хуучин загвар юм. Ерөнхийдөө энэ нь "iPhone 12 Pro"-той адилхан боловч 6.7 инчийн дэлгэцтэй, 2.5 дахин томруулсан оптик гурав дахь камерыг суурилуулжээ. Санах ойн багтаамж нь 128GB, 256GB, 512GB гэсэн гурван сонголттой.

Таг: