<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙСЛЭЛ "Бөмбөгөр" хүртэлх замд эгнээ тусгаарлах хашлага хийжээ
featured

"Бөмбөгөр" хүртэлх замд эгнээ тусгаарлах хашлага хийжээ

 Нийслэлд баруун дөрвөн замаас худалдааны "Бөмбөгөр" төвийн уулзвар хүртэлх автозамын голд замын эгнээг тусгаарлах хашлага хийгээд байна. Энэ нь тээврийн хэрэгсэл дураар эргэж замын хөдөлгөөнд саад хийдэг байдлыг арилгаж, саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлж буйг ТЦА-наас мэдээллээ. 

Энэ талаар анх ТЦА нийслэлийн Захирагчийн ажын алба болон нийслэлийн холбогдох бусад байгууллагад ханджээ. Үүнтэй холбогдуулан Хотын ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг 9 дүгээр сард үзлэг хяналт хийж нийт 9 байршлыг судлан, мөн бусад замын 11 байршилд авто замын бродюр хаалт болон хашлага хийхээр болсон нь энэ аж.