<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ ОХУ-д шинэ халдварт өвчнөөс хамгаалах үндэсний систем бий болгоно
featured

ОХУ-д шинэ халдварт өвчнөөс хамгаалах үндэсний систем бий болгоно

 Шинэ халдварт өвчнөөс хамгаалах үндэсний систем бий болгох асуудлаар Аюулгүй байдлын зөвлөлийн комисс байгуулах тухай захирамжид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. Уг комисс нь халдварт өвчний тархалттай холбоотой аюулыг үнэлэх, шинэ өвчин үүсэх механизмуудыг судлах, халдварт өвчний тархалтад хяналт тавих, ард иргэдийн нийтийн дархлааны байдал хийгээд шинэ халдварт өвчнөөс иргэдийг хамгаалах түвшнийг үнэлэх чиг үүрэгтэй ажиллах аж.   

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргыг комиссыг удирдахыг үүрэг болгожээ. Үүнээс гадна комиссын бүрэлдэхүүнд Засгийн газрын орлогч дарга, Эрүүл мэндийн сайд, Шинжлэх ухаан, боловсролын сайд, Аж үйлдвэр, худалдааны сайд, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын дарга, Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нар багтсан байна.