<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ А.Амбасэлмаа: Манай улсад батлагдсан 298 тохиолдлын 289 нь эдгэрлээ, одоогоор есөн хүн эмчлүүлж байна
featured

А.Амбасэлмаа: Манай улсад батлагдсан 298 тохиолдлын 289 нь эдгэрлээ, одоогоор есөн хүн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Наймдугаар сарын 24-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид 1011 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Үүнд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 117, Сиатлаас ирсэн 253, Франкфуртээс ирсэн 189, Прагаас ирсэн 262, Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 70, ХӨСҮТ 3 тусгаарлалтад 21, гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 50, эмч ажилчид 28, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 18 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 298 батлагдсан тохиолдлын 289 нь эдгэрлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 96.9 хувь нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 31, гэрийн тусгаарлалтад 40, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 218 хүн байна.

Одоогийн байдлаар халдвартын клиникт есөн хүн эмчлүүлж байна. Найман хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийтдээ эмчилгээ ажиглалт тандалтад 27 хүн байгаа” гэлээ.