<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Зөвхөн ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хэрэглэнэ
featured

Зөвхөн ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хэрэглэнэ

Гадаад харилцааны яамны цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр дэлхий нийтэд цар тахлын цар хүрээ болон вакцины талаар мэдээллийг ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал Д.Гэрэлмаа мэдээлэл өгсөн юм.

buts Д.Гэрэлмаа : Вакцин гарсан тохиолдолд хүн амын 20 хувийг үнэ төлбөргүй хамруулна

Тэрбээр вакцины талаар мэдээлэл өгсөн юм.

“Өнөөдрийн байдлаар ДЭМБ-аас өгсөн мэдээллээр туршилтын өмнөх шатандаа явж байгаа 139 вакцин, туршилтын шатанд орсон 30 вакцин байна. Үйлдвэрлэх эрх авах хүртлээ туршилтын гурван үе шатыг давах ёстой. Өнөөдрийн байдлаар туршилт эхэлсэн 30 вакцины гурав нь хоёрдугаар шатандаа, 6 нь гуравдугаар шатандаа явж байгаа юм. Гуравдугаар шатыг давахад олон хүндрэл гаргадаг гэдгийг улс орнууд мэдээлж байгаа. Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтран вакцин гарсан тохиолдолд хамгийн түрүүнд Монгол Улсдаа авах чиглэлээр ажиллаж байна. Монгол Улсын дархлаажуулалтын хуулийн дагуу ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хүн амдаа хэрэглэх ёстой. Тиймээс зөвхөн ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн вакциныг хэрэглэнэ.

Мөн манай улс ДЭМБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн вакцин гарсан тохиолдолд хамгийн түрүүнд авах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хүн амынхаа 20 хувийг үнэ төлбөргүй хамруулах боломжтой гэсэн тооцоог гаргаад байна” гэлээ.