<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Монгол Улсад коронавирусийн халдварын 291 тохиолдлын 225 нь эдгэрсэн байна
featured

Монгол Улсад коронавирусийн халдварын 291 тохиолдлын 225 нь эдгэрсэн байна

 ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. Тэрбээр "Ингээд Монгол Улсад нийт батлагдсан 291 тохиолдлын 225 нь эдгэрсэн. Одоо 66 хүн хяналт, эмчилгээнд байна. Үүний биеийн байдлыг үнэлж үзвэл хөнгөн 62, хүндэвтэр гурван хүн, хүнд түвшинд байгаа нэг хүн бий.

Манай Улсад эмчлүүлж эдгэрсэн Франц Улсын иргэн маш олон хүнтэй хавьтсан ч халдвар тараагаагүй байсан. Тэр хүн таксинд суухдаа жолооч нь амны хаалтгүй байхад “та амны хаалт зүүхгүй бол би суухгүй” гэж шаардлага тавьсан байсан. Ингээд таксины жолооч амны хаалт зүүж, франц иргэнд такси унаагаар үйлчилсэн байсан" гэв. 

 Хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл манай улсын хүн амын дунд коронавирусийн халдвар гараагүйг албан ёсоор дахин мэдэгдлээ.

"Өнгөрсөн өвөл өндөр халуурах шинж тэмдэгтэй томуугаар олон хүн өвчилсөн. Үүнийг зарим иргэн коронавирусийн халдвар байсан байж болзошгүй гэж таамгаар ярьж байгаад тайлбар өгөхгүй юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Д.Нарангэрэл "Олон тандалт судалгаагаар манай улсын хүн амын дунд одоогоор шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдвар гараагүй. Өнгөрсөн өвөл буюу 2019 оны арав, 11 дүгээр сард томуугийн ханиад байсан бөгөөд тэдгээр нь томуугийн А хүрээний Н1, В вирус болон улирлын томуу үүсгэгч энгийн халдвар байсан юм.

Бид жил бүр томуугийн лабораторид тандалт судалгаа хийдэг. АНУ-ын СDC-ийн тусламжтайгаар байгуулсан томууг харуулдаг тандалт нь халдварт өвчний тандалт дотроо хамгийн сайн нь бөгөөд дэлхийд үнэлэгддэг зүйл. Тиймээс өнгөрсөн өвөл манай улсын хүн амын дунд шинэ коронавирусийн халдвар гараагүй гэдгийг баттай хэлж чадна" гэв.