<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Австралиас тусгай үүргийн нислэгээр 265 иргэн эх орондоо ирлээ
featured

Австралиас тусгай үүргийн нислэгээр 265 иргэн эх орондоо ирлээ

 Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр 22:50 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүний 21 нь Себү арлаас ирж байна. Үүнд,

        - хөгжлийн бэрхшээлтэй 4,

  • өндөр настан-асран хамгаалагчтай 38,
  • эрүүл мэндийн шалтгаантай 49,
  • бага насны хүүхэдтэй гэр бүл 74,
  • жирэмсэн 18,
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

 Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр зорчиж байсан өндөр настай нэг иргэний биеийн байдал хүндэрч нас барсан тухай мэдээлэл цацагдсан гарсан билээ. Энэ талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас иргэд, олон нийтэд хандан дараах мэдээллийг гаргажээ.

Уг мэдэгдэлд "Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчиж байсан Монгол Улсын иргэн нислэгийн үеэр нас барсан харамсалтай явдал гарлаа.

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб энэхүү мэдээллийг нисэх онгоцны ахмадаас хүлээн авсан даруйд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яам болон Гадаад харилцааны яамны Консулын газраар дамжуулан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдон ажиллаж байна.

Талийгаачийн ар гэрийн хүсэлт, уй гашуу тохиосон энэ хүнд цаг үеийг нь хүндэтгэн үзэж, иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье.

Улсын онцгой комиссын Шуурхай штабын зүгээс талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна"  гэжээ.