<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Олимпийн хороо эрдэм шинжилгээний цахим хурал зохион байгуулав
featured

Олимпийн хороо эрдэм шинжилгээний цахим хурал зохион байгуулав

 Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпийн академи /МҮОА/-аас хамтран "Биеийн тамир, спорт - Олимпизм - Хөгжил - COVID-19" сэдэвт эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хуралд дотоодын болон гадаадын /ОХУ, БНХАУ, БНСУ, Энэтхэг/ 40 гаруй эрдэмтэн судлаачид судалгааны ажлуудаа ирүүлсэн бөгөөд энэ удаад дотоодын шилдэг 8 илтгэлийг шалгаруулж дүгнэв.

Шалгаруулалтын комисст МҮОА-ийн Ерөнхийлөгч Доктор/Ph.D/, Профессор Ч.Зоригтбаатар, ЗГХА БТСГ-ын Төрийн захиргаа удирдлага, Санхүүгийн хэлтсийн дарга Г.Одбаатар, МҮОА-ийн Тэргүүлэгч гишүүн, АШУҮИС-ийн багш, Спортын философийн ухааны Доктор /Ph.D/, Дэд профессор Б.Буяндэлгэр нар ажиллав.

"Биеийн тамир, спорт - Олимпизм - Хөгжил - COVID-19" сэдэвт эрдэм шинжилгээний онол-практикийн цахим бага хурлын шалгаруулалтын дүн:

Нэгдүгээр байр:

- Өндөр зэрэглэлийн хүндийн өргөлтийн тамирчдын техникийн гүйцэтгэлийг "Dartfish Pro S" программаар тодорхойлох - Б.Бат-Отгон - Доктор/Ph.D/, Дэд профессор /ӨМӨЗО-ны Хөлөмбуйр Их Сургууль/

Хоёрдугаар байр:

- Спорт тоглоомын тамирчдын морфофункциональ онцлогийг судалсан нь - Ш.Бат-Эрдэнэ - Докторант /Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургууль/

Гуравдугаар байр:

- Сургуулийн дунд ангийн сурагчдын бие бялдрын хөгжил, хөдөлгөөний бэлтгэлжилтийн судалгааны үр дүн - Д.Баярлах - Доктор/Ph.D/, Дэд профессор, Б.Нармандах - Доктор/Ph.D/ - /Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Биеийн Тамирын Сургууль/