<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгож байна
featured

Ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгож байна

 Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны хуралдаанаар аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50-иас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн ААН, байгууллагын ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан.

Гэтэл зарим ААН, байгууллагын ажилтнуудад 200 мянган төгрөг олгогдохгүй байгаа гэх гомдол гарч эхэлжээ. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад "Цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50%-иас дээш буурсан аж ахуйн нэгжийн даатгуулагчдад дөрвөөс зургадугаар сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгож байгаа" гэв.

Тэгвэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын статистик мэдээлэлд дурдсанаар, нийгмийн даатгалын сангаас эхний таван сарын байдлаар 21.6 тэрбум төгрөг /өмнөх оны мөн үеэс 33.7%/-ийн ажилгүйдлийн тэтгэмжийг 9400 хүн /өмнөх оны мөн үеэс 5.5%/-д олгоод байна