<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Хүйн долоон худагт наадамчин олон цуглахгүй
featured

Хүйн долоон худагт наадамчин олон цуглахгүй

 Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морь уралдах хэсэг буюу Хүйн долоон худаг дахь бэлтгэл ажил ямар байгаа талаар албаны хүмүүсээс нь тодрууллаа.

Тэдний ярьснаар, “Монгол наадам цогцолборын зүгээс ерөнхий тохижилтын ажлыг хийж байна. Үүнд нийтийн бие засах газар долоо, замын тэмдэг тэмдэглэгээ, зам дагуух суваг шудууны ажил гэх мэт орно. Мөн морьдын шүдлэгээ хийх газар, салбар комиссын байрлах талбай, айрагдсан морьдын хашааны ажлуудыг хийж байна. Эдгээрийн будагны ажил хийгдэж байна. Цахилгааны шугам солих ажил ч хийгдээд дуусч байгаа. Энэ жил наадам үзэгчгүй зохион байгуулагдах тул шинээр бүтээн байгуулалтын ажил хийлгүй, хуучин зүйлсээ сэргээн засварлаж, тохижуулж байгаа. Мөн Монголд үйлдвэрлэсэн эко автобуснууд үзэгч, наадамчин зон олон хүрэлцэн ирэхгүй учир ашиглагдахгүй” гэв.

Нэмж хэлэхэд, Хүйн долоон худаг руу нэвтрэх гол замын төв хаалганд шалган нэвтрүүлэх хэсэг байрлах бөгөөд үүгээр зөвхөн уралдаанч хүүхдүүд, уяачид, баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүд, хэвлэл мэдээлэлийнхэн л нэвтрэх юм байна.

Таг: