<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улаанбаатар өдөртөө 26-28 градус дулаан байна
featured

Улаанбаатар өдөртөө 26-28 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

8-9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 07-ны 20 цагаа­с 07 дугаар сарын 08-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас:  Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.  

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр,  Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө  түр зуур ширүүснэ. 

Агаарын температур:  Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр  7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 17-22 градус,  Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Таг: