<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 172 иргэн эх орондоо ирлээ
featured

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 172 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 13:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 172 иргэн ирлээ. Үүнд:

        . бага насны хүүхэдтэй гэр бүл 90,

  • өндөр настан, асран хамгаалагчтай 17,
  • хөгжлийн бэрхшээлтэй 3,
  • жирэмсэн 2,
  • эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14,
  • хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна.

 Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Ориентал”, “Алтай”, “Боржигон”, “Мичид” зочид буудалд тусгаарлах юм. Мөн маргааш  буюу 08-нд  Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 260 орчим иргэнээ авчирна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Нислэг газардсаны дараа Мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч нар онгоцонд нэвтрэн зорчигчдоос тандалт, асуумж авч байна. Тус нислэгийн үеэр зорчигч эмэгтэй ухаан алдсан байна.  Түүнийг хамгийн түрүүнд онгоцны хойд хаалгаар буулгаж, эмнэлгийн тусламж үзүүлж буй талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.