<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Аянга цахилгаанаас хэрхэн хамгаалах талаар мэргэжлийн байгууллага зөвлөж байна
featured

Аянга цахилгаанаас хэрхэн хамгаалах талаар мэргэжлийн байгууллага зөвлөж байна

 Өнгөрсөн сарын сүүлчээс нийт нутгаар бороо хур элбэг байна. Хур бороо цаашид ч их байхыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа юм.

Энэ сарын эхээр дуу цахилгаантай борооны үеэр зургаан хонь аянганд цохиулсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл аянга цахилгаанаас хэрхэн өөрийгөө болон бусдыг, эд хөрөнгөө хамгаалах талаарх мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг хүргэж байна.

Урьдчилан сэргийлэх мэдээг сонсоогүй байхад, зарим нь сонссон хэрнээ арга хэмжээ аваагүй байхдаа аянганд өртөж, амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон байдаг байна. Тиймээс тэнгэр муудах хандлагатай байгааг ажиглагмагцаа аадар борооноос урьтаж нөмөр газарт нуугдах шийдвэр гаргах хэрэгтэй гэнэ. Авах арга хэмжээ:

- Урьдчилан сэргийлэх мэдээг цаг тухайд нь хүлээж авсан байх. Өгч буй мэдээг зөв ойлгосон байх.

- Өгч буй мэдээлэлд итгэсэн, өөртөө тулгарч буй аюул заналыг ойлгосон байх.

- Өөрийгөө хамгаалах зөв шийдвэр гаргах чадвартай, гарсан шийдвэрээ хэрэгжүүлэх.

- Аянга цахилгаантай аадар борооны аюулаас хамгаалах талаар гэр бүлийнхээ гишүүдтэй ярилц.

- Аянга бүхий аадар бороо орж хүчтэй салхи үүсч болзошгүйг мэдэж байх хэрэгтэй. Хүчтэй салхи нь аянга бүхий хүчтэй аадар борооны хүйтэн фронтын дагуу болон урд талд үүсдэг.

- Оршин сууж буй нутгийнхаа цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх тогтолцоог судлаарай. Танай гэрийн бүх гишүүд энэхүү тогтолцоог мэддэг байх ёстой. Гэртээ байх үедээ орон нутгийн радио, телевизээс сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээг авч байгаарай.

- Газарт суугаад хөлийнхөө өлмий дээр цагариглан тонгойж сур. Гараа өвдгөн дээрээ тавиад, толгойгоо өвдөгнийхөө завсар оруул. Биеийнхээ гадаргууг аль болох бага болгож, биеийнхээ газартай нийлсэн хэсгийг мөн хамгийн бага байлга. Аянганы хүчдэл ихэвчлэн толгой дээрээс биш, газраар дамжин хүний биед ордог.

- Аянга бүхий хүчтэй аадар бороо орсон тохиолдолд гэртээ авч орох зүйлсийн жагсаалтыг гарга. Жагсаалт гарснаар салхинд эвдэрч, хийсч болзошгүй зүйлсээ санахад амар болно.

- Мод, бутаа тогтмол засч хэлбэржүүлж бай. Хүчтэй салхинд үхширч, гэмтсэн мөчрүүд амархан хугарч, маш хурдтайгаар хийсгэдэг.

- Гэрийнхээ гадна тал, хашаа саравч, амбаар сав, бэлчээрээ сул хог хаягдал, нуранги зүйлсийг зайлуул. Сул мөчир, түлээний мод нь хүчтэй салхинд таны гэр орныг сүйтгэх хэрэгсэл болж болзошгүй.

- Мал амьтдаа хамгаал. Малын хашаа саравчаа хамгаалж бэхлэх. Хашаагаа барихдаа үер болсон үед мал өндөрлөг газарт гарч болохуйц байдлаар байрлуулаарай.

- Цонхны гадуур хамгаалалтын халхавч хийх талаар бодож үзээрэй. Цонхны гадуур халхавч хийснээр цонхоо хамгаалах боломжтой.

- Аянга буулгагчийг өөрийн гэр малын хороо хашаа бусад байгууламжуудын дээр босгоорой. Аянга буулгагч нь аянганы цахилгаан хүчдэлийг газарт аюулгүйгээр буулгадаг тул аянганаас үүдэлтэй гал түймрийн эрсдэлийг эрс бууруулдаг.

- Аялал зугаалга болон хөдөө хээр удаан хугацаагаар байх ёстой арга хэмжээ төлөвлөж байгаа бол цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сайн судал. Цаг агаар ямархуу байхыг мэдэж байвал та шаардлага гарсан тохиолдолд тохиромжтой хариу арга хэмжээ авахад бэлэн байх болно.

- Борооны цув, шүхэр, гамшгийн үед хэрэглэх үүргэвч авч явбал цаг агаарын аюулт үзэгдлийг даван туулахад хялбар байх болно.

- Аянга бүхий аадар бороо хэзээ хэзээгүй болох гэж байвал гадаа зохион байгуулах арга хэмжээнүүдээ хойшлуул. Цаг агаарын аюулт үзэгдэл нь тамирчид, ажилчид, үзэгчдэд хохирол учруулж болзошгүй. Гадаа болох арга хэмжээнүүдээ хойшлуулах нь аюултай байдалд орохоос зайлсхийх шилдэг арга юм.

- Тэнгэрийн байдлыг ажигла. Аюулт үзэгдэл болох гэж байгааг илэрхийлдэг цаг агаарын шинж чанаруудыг анхааран ажиглаж бай. Тэнгэр харлах, цахилгаан цахих, салхи ширүүсэх зэрэг нь аянга бүхий аадар бороо ойртож байгааг илэрхийлж байж болзошгүй.

- Ойр орчноо сайн мэдэж бай. Цаг агаарын аюулт үзэгдэл болвол хорогдох газраа урьдчилан тодорхойлсон бай.

- Аянганы дууг сонс. Хэрэв та аянганы дууг сонсч байвал аадар бороо ойрхон байгаа бөгөөд та аянганд цохиулах магадлалтай гэсэн үг. Аюулгүй газарт бушуухан ор.

- Аянга бүхий аадар бороо болох тухай албан ёсны анхааруулга аваагүй байсан ч гэсэн тэнгэрийн байдал эвгүйтвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав.