<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Элсэлтийн ерөнхий шалгатын батламжийг энэ сарын 8-10-нд олгохоор болжээ
featured

Элсэлтийн ерөнхий шалгатын батламжийг энэ сарын 8-10-нд олгохоор болжээ

 Элсэлтийн ерөнхий  шалгалт  долдугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж дууслаа. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 30900 шалгуулагч, давхардсан тоогоор 99137 шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 91758 хүүхэд шалгалт өгсөн буюу 89,7 хувийн ирцтэй байна. Энэ жилийн ирц өмнө жилийнхтэй ойролцоо үзүүлэлттэй байна гэсэн үг. Жил бүрийн ЭЕШ-д өмнөх оны төгсөгчдийн ирц буурдаг. Үүний шалтгааныг тогтоох боломжгүй. Нэг хичээлийн шалгалтад 4175 багш, эмч эмнэлгийн ажилтан, үйлчлэгч ажилласан. Давхардсан тоогоор 20 мянга гаруй багш ажилчид ажиллаа. Шалгалтад ажилласан  багш нарт,  шалгалт өгсөн бүх шалгуулагчдад нэг удаагийн бээлий, амны хаалт, зүүлгэж, гарыг нь  ариутгаж эрүүл ахуйн дэглэм сахиж ажиллаа. Нийтдээ 110 мянган хос бээлий 35 мянган амны хаалт ашигласан. Ариутгал, цэвэрлэгээний бусад бэлтгэлийг хангаж тогтмол ариутгал халдваргүйтэл хийж байлаа. Мэргэжлийн хяналтын байцаагчид бүх шалгалтын байруудад хяналт тавьж ажилласан.

 Мөн цаг үеийн асуудал хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв даалгаварт 10,11-р ангийн агуулгыг бүрэн хамруулсан бол 12-р ангийн судалж амжаагүй агуулгыг бүрэн хасаж боловсруулахыг зорьсон. Олон нийтийн сүлжээгээр математикийн даалгавар хэт хүнд, даалгавар задарсан гэсэн олон асуудал  яригдаж байна. Математикийн багш нарын дүгнэлтээр  даалгавар  илүү хөнгөн болсон. Үүнийг юугаар нотлох вэ гэхээр өнгөрсөн 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтад 18 хүүхэд 800 оноо авч байсан бол энэ жил улсын хэмжээнд 25 хүүхэд 800 оноо авсан. Хичээлээ тогтмол хийдэг, өнгөрсөн хугацаандаа шалгалтандаа бэлдсэн хүүхдүүдэд илүү хөнгөн хялбар болжээ. Харин хичээлээ хийгээгүй хүүхдүүдийн хувьд даалгавар хүндэдсэн гэж ярих, бичих шалтгаан болж байна. Хувь хүн болгон анхаарах хэрэгтэй.

Тухайлбал, шалгалтын бэлтгэлээс гадна анги, танхимд олгосон харандааг хугалах, баллуур зажлах, олгосон бээлийг урах зэрэг зөрчлүүд гаргаж байна. Шалгуулагчид бусдаас буруу хайхаасаа  өмнө амжилтад хүрээгүй шалтгаанаа өөрөөсөө хайх хэрэгтэй. Түүнчлэн шалгалтын байранд гар утастай орсон хоёр шалгуулагчийн дүнг хүчингүй болгож, хоёр жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх эрхийг нь хассан гэлээ.

 ЭЕШ-ын батламж хуудсыг энэ сарын 8-10-нд олгохоор болжээ.

Таг: