<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Коронавирусээр халдварласан 45 иргэн эмчлүүлж буйгаас 11 хүн хүндэвтэр байгаа аж
featured

Коронавирусээр халдварласан 45 иргэн эмчлүүлж буйгаас 11 хүн хүндэвтэр байгаа аж

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлж буйгаар,Зургадугаар сарын 29-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан хотын салбар лабораторид 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

“Ажиглах байрны 261 хүн, тусгаарлалтад байсан 66 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д ирсэн долооон хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Дотоодын тандалтын зорилгоор Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг болон Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлгүүдээс ирсэн зургаан иргэний сорьцод мөн вирусний халдвар илрээгүй.

Одоогийн байдлаар коронавирусээр халдварласан 45 иргэн эмчлүүлж буй бөгөөд үүнээс 34 хүний биеийн байдал хөнгөн, 11 хүн хүндэвтэр байгаа аж.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Цар тахал гарснаас хойш улсын хэмжээнд 11031 иргэнийг тусгаарлан ажиглалаа. Мөн давхардсан тоогоор 25611 сорьцонд шинжилгээ хийсэн.  Одоогоор 29 байранд 2174 иргэн тусгаарлагдаж байна.

Тав хүртэлх насны хүүхэд 103, жирэмсэн эх 46, хорт хавдартай 23 хүн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 504 иргэн байна.  ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өчигдөр амаржлаа. 3.8 кг жинтэй охин төрлөө. Эх, нярайн бие сайн байна гэлээ.