<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Загас, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан
featured

Загас, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан

 Улсын Онцгой комиссын хуралдаанаар энэ сарын 23-наас ирэх долдугаар сарын 7-ны өдрийг дуустал хугацаанд БНХАУ-аас загас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарласан. Мөн Монгол Улсад импортоор орж ирж буй амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлоос сорьц авч баталгаат лабораторийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж буй. Энэ талаархи аюулгүй байдлыг ханган ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо.

Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортлож байгаа аж ахуйн нэгж, иргэд дээрх шийдвэрийг биелүүлж ажиллахыг зөвлөж байна.

Дэлхийн улс орнуудад короновирусийн (COVID-19) халдвар  тархаж хүний амь нас эрсдэх тохиолдол ихсэж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсээр байгаа. Монгол Улсад короновирусийн (COVID-19) халдвар хилээр нэвтрэхээс сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авах талаар Улсын онцгой комиссоос удаа дараа журам, заавар гаргаж хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд өгч байна.