<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Төмөр замчдад төрийн дээд одон медаль хүртээв
featured

Төмөр замчдад төрийн дээд одон медаль хүртээв

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад оролцож буй нэр бүхий хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан болон УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа нар гардуулав.

Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор УБТЗ ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ч.Цогтбаяр, УБТЗ ХНН-ийн Замын даргын ажлын албаны дарга П.Бат-Эрдэнэ, УБТЗ ХНН-ийн Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх нарыг шагнажээ.

Хөдөлмөрийн хүндэт медалийг УБТЗ ХНН-ийн Замын аж ахуйн албаны гүүрийн инженер Д.Төгсжаргал, "Автотээврийн тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр “Дэлгэрэхтээх” ХХК-ийн жолооч М.Батсүх, УБТЗ ХНН-ийн Эрчим хүч, ус хангамжийн 2 дугаар ангийн жолооч А.Мөнхбаяр, УБТЗ ХНН-ийн Зам засварын машинт станцын жолооч Д.Батмандах нар хүртлээ. 

Мөн УБТЗ ХНН-ийн Зүтгүүрийн аж ахуйн албаны авто тоормозны зааварлагч Ч.Хишигбаатар, Замын 2 дугаар ангийн гүүр хоолойн бригадын мастер Д.Цог-Эрдэнэ нар "Хүндэт төмөр замчин" болсон бол “Төв АЗЗА” ТӨХК-ийн замчин, жолооч Г.Дашдаваа, Б.Гантөмөр, “Налайх АЗЗА” ТӨХК-ийн замчин, жолооч Ч.Унасбек, Т.Сүнжидмаа нар "Тэргүүний замчин" боллоо. 

 

Таг: