<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнээр 76 нэр дэвшигчийг сонгогдсонд тооцлоо
featured

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнээр 76 нэр дэвшигчийг сонгогдсонд тооцлоо

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2020.06.29/ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулж өгч байна.

Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойрог тус бүрт хамгийн олон санал авч, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол өнгөрсөн баасан гарагт гарсан.

29 тойргоос сонгогдсон 76 эрхэм өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авч байна. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгууллаа. Энэ удаагийн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль зэрэг хуульд бүрэн нийцсэн гэж үзлээ. Хуульд зааснаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтыг нэгтгэж, зургаадугаар сарын 25-ны хуралдаанаар хэлэлцэж хамгийн өндөр санал авсан 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр оснгогдсонд тооцож, тогтоол гаргалаа" хэмээн онцоллоо. 

Энэ удаагийн сонгуулийн дүнг зарим нэр дэвшигч хүлээн зөвшөөрөхгүй гэж нэмж хяналтын тооллого хийлгэсэн ч саналын дүн хар машиныхтай зөрөөгүй болохыг холбогдох албаныхан мэдээлсэн юм.

Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “УИХ-ын гишүүнээр сонгогдсон та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэснээр үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа дууссныг мэдэгдлээ.

7-2 29 тойргоос сонгогдсон 76 эрхэм өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа

2-3 29 тойргоос сонгогдсон 76 эрхэм өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа 3-3 29 тойргоос сонгогдсон 76 эрхэм өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа 4-1 29 тойргоос сонгогдсон 76 эрхэм өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа 5-1 29 тойргоос сонгогдсон 76 эрхэм өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа 6-1 29 тойргоос сонгогдсон 76 эрхэм өнөөдөр УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа