<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ "Арепливир" эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ
featured

"Арепливир" эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрчээ

 ОХУ-ын Эрүүл мэндийн яам Япон улсад гарган авсан "Фавипиравир" эмтэй төстэй эм болох "Промомед" компанийн "Арепливир" эмийг коронавирусний халдварт өвчний эмчилгээнд ашиглахыг зөвшөөрчээ.

"Арепливир" эм нь хүний биеийн эс дэх вирусний тархалтыг зогсоож, улмаар биед халдварт өвчин тархах үйл явцад саад учруулж байна гэж “Биохимик” компанийн гүйцэтгэх захирал Дмитрий Земсков өмнө нь мэдэгдсэн байна. Энэ эм нь “COVID-19”-т хамаарах РНХ вирусний эсрэг үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг аж. Энэ эмийг хэрэглэх үед өвчинтэй байх хугацаа мэдэгдэхүйц буурдаг аж. 

ОХУ-д коронавирусний эмчилгээнд ашиглах зорилгоор "Авифавир" эмийг хамгийн анх улсын бүртгэлд оруулжээ. Тус эмийг Шууд хөрөнгө оруулалтын сан болон "ХимРар" групп хамтран үйлдвэрлэсэн байна.