<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ "The Hu" хандивын тоглолтоо ням гарагт хийхээр боллоо
featured

"The Hu" хандивын тоглолтоо ням гарагт хийхээр боллоо

"The HU" хамтлаг Улсын Онцгой комиссын үйл ажиллагаанд хандив өргөх тоглолтоо түр хугацаагаар хойшлуулаад байсан билээ. Тэгвэл тэд энэ ням гарагт буюу зургадугаар сарын 28-ны 22:00 цагт White Rock Center-т тоглолтоо хийхээр боллоо. 

Уг хандивын  тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх юм. 

Ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой ба тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлана.