<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Маргааш хүүхдийн мөнгө дансанд шилжинэ
featured

Маргааш хүүхдийн мөнгө дансанд шилжинэ

 Хүүхдийн мөнгөн тэтгэмж хэзээ дансанд шилжиж орохыг Төрийн банкнаас тодруулахад  “Маргааш буюу зургадугаар сарын 23-нд орно”  гэж байна.

Цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс 0-18 насны хүүхдэд  сар бүр  олгодог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс  аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд  1,144,630 хүүхдэд  Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж байсан. Тэгвэл энэ сарын Хүүхдийн мөнгө 23-ны өдөр дансанд шилжиж орох нь.