<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Техник, технологийн дэвшилд тулгуурласан "Зэрэглээ" наадам маргааш эхэлнэ
featured

Техник, технологийн дэвшилд тулгуурласан "Зэрэглээ" наадам маргааш эхэлнэ

Техник, технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой "Зэрэглээ" наадам нь энэ сарын 18-наас долдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

Энэ үеэр Монгол-Герман уран бүтээлчдийн хамтарсан Монгол дахь анхны 360 ͦ уран бүтээл, “Эрчим” Голланд-Монгол уран бүтээлчдийн хамтарсан видео, медиа инстоляцийг цахим хэлбэрээр олон нийтэд хүрэх аж.

Мөн наадмын хүрээнд МУЗ-ийн “Урлагтай яриа” цувралыг зохион байгуулах ба “Цахим контентын эерэг ба сөрөг талууд” сэдвээр хэлэлцүүлэг болох гэнэ.

Тус наадмын хамтран зохион байгуулагчаар Монгол дахь Гёте институт, Нидерландын ТodaysArt наадам, дэмжигчээр White Rock Center тус тус ажиллаж, Монголын болон дэлхийн медиа урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.