<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Хог дарж булах ландфилыг ногоон байгууламж болгоно
featured

Хог дарж булах ландфилыг ногоон байгууламж болгоно

 Нийслэл хотын Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн "Хог дарж булах ландфил"-ыг хэсэгчлэн хааж, 12 га талбайг хөрсөөр хучин ногоон байгууламж болгон нөхөн сэргээх ажлыг эхлүүлжээ.

Ландфил технологи гэдэг хөрснөөс газрыг доош 8-10 метр ухаж нүх үүсгэн, түүнд хогийн цэгийг төвлөрүүлэх арга юм. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба /УБЗАА/-наас зохион байгуулж уг ажлын гүйцэтгэгчийг нээлттэй тендерээр шалгаруулан 2 сарын хугацаанд ажлыг бүрэн дуусгахаар гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

 

Цаашид төврлөрсөн хогийн цэгт нөхөн сэргээлт хийх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд 2023-2024 онд Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдийг бүрэн хаахаар төлөвлөөд байна.