<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Коронавирусийн халдвараар дэлхий дахинд 600 гаруй сувилагч нас баржээ
featured

Коронавирусийн халдвараар дэлхий дахинд 600 гаруй сувилагч нас баржээ

 Коронавирусний халдварын улмаас дэлхий дахинд нийт 600 гаруй сувилагч нас баржээ гэж Олон улсын сувилагчдын зөвлөл /ОУСЗ/ мэдэгдэхийн сацуу эмнэлгийн ажилтнуудыг хамгаалахын тулд дорвитой алхам авахыг засгийн газруудад уриалжээ.

“Коронавирусээр халдварласан болон халдвар авсны улмаас нас барсан сувилагч, эмнэлгийн ажилтнуудын тоог нарийн тодорхой тооцон гаргасан мэдээлэл байхгүй учир бид Үндэсний сувилагчдын нийгэмлэгүүдээс өгсөн мэдээлэл болон зарим орны хэвлэл мэдээлэл, албан ёсны мэдэгдлүүдэд дүн шинжилгээ хийсэн. Дэлхий дахинаа 230 мянга гаруй эмнэлгийн ажилтан коронавирусээр халдварлаж, 600 гаруй сувилагч коронавирусний улмаас нас баржээ. Өөрөөр хэлбэл коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн дунджаар 7 хувь нь эмнэлгийн ажилтнууд байна. Урьдчилсан байдлаар ийм тооцоолол гарсан хэдий ч энэ тоо нь эмнэлгийн ажилтнууд, сувилагчид эрсдэлд илүү өртөж байгааг харуулж байна" гэж мэдэгдэлд дурджээ.

Үүнтэй холбогдуулан коронавирусээр халдварласан болон халдварын улмаас нас барсан эмнэлгийн ажилтнуудын тоог системтэйгээр бүртгэж, тэднийг “COVID-19”-өөс хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг ОУСЗ Засгийн газруудад уриалсан байна.

1899 онд байгуулагдсан Олон улсын сувилагчдын зөвлөлд дэлхийн 100 гаруй орны үндэсний сувилагчдын нийгэмлэг багтдаг байна.