<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ "Сонгино"-оос "Зайсан" хүртэлх дэд станцыг долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
featured

"Сонгино"-оос "Зайсан" хүртэлх дэд станцыг долдугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

 Нийслэлийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, эрчим хүчний хэрэглээг одоо байгаа 110 кВ-ын дэд станцууд бүрэн хүчин чадлаар хангаж чадахгүйд хүрчээ. Тиймээс эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэхэд эрчим хүчний дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулах чухал болоод байна. 

Иймээс "Их тойрог" төслийн хүрээнд "Сонгино" дэд станцаас "Зайсан" дэд станц хүртлэх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын 41 км шугамын зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг хийж байна. Одоогийн байдлаар дээрх ажлын ажлын явц 80 хувьтай, 220/110/35 кВ-ын дэд станцыг 7 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар болжээ. 

Хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын "Их тойрог" төслийг эрчим хүчний барилга угсралтын "Трест" компани 2012 оноос хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 220/110/35 кВт-ын чадалтай "Сонгино" дэд станц, 220 кВ-ын 5.8 км болон "Сонгино"-оос "Зайсан" дэд станц хүртлэх 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг гүйцэтгэх болсон юм.