<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Өчигдөр 374 хүнээс шинжилгээ авсан, коронавирус илрээгүй
featured

Өчигдөр 374 хүнээс шинжилгээ авсан, коронавирус илрээгүй

 ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "өчигдөр буюу зургадугаар сарын 2-нд 374 хүнээс шинжилгээ авсан, коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна. Халдвар авсан 44 хүн эдгэрч 16 нь сувилалд, 15 гэрт, 13 хүний хяналтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 118 хүн хөнгөн, 23  хүн хүндэвтэр байдалтай байна. Эмчилгээний хугацаа 14-52 хоног байна. Коронавирусний халдвараар 5-65 насны хүн өвчилсөн ба дундаж наслалт 30. Тэдний дунд 5-15 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй бий. Хүйсийн хувьд 61 хувь нь эрэгтэй" гэлээ.

"Жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барих төрөх тасаг ХӨСҮТ-д ажилладаг байна. Эмчилгээний явцад төрөлт явагдвал халдвар сэргийлэлтийг нарийн баримталсан тасаг бэлэн байна" гэж тэрбээр онцолсон юм.

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэлийн мэдээлснээр,Дэлхийн 216 оронд нийт 6.471 сая халдварын тохиолдол илэрч, 381 мянган хүн нас баржээ. Улмаар нийт 2.9 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт дэлхийд 108 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 8000 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 28-210-аар нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд нэг өдөрт 210, Тувад 46 тохиолдол илэрсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд өндөр сэрэмжтэй байхыг анхааруулъя.

Манай улсад нийт 1812 хүн ажиглалтад байна. Орон нутгийн 14 галт тэргэнд 5000 хүнд шинжилгээ хйихэд хариу бүгд сөрөг гарлаа.

119 дугаарт 178 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 2 хүн зөвлөгөө авсан авсан байна. Мөн дэлгүүрийн худалдагч нар амны хаалтгүй байгаа талаар гомдол их ирж байна.