<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Н.Цэрэнбатын өргөн барьсан төслөөр хуульд гар дүрж, туйлдсан иргэдээ шулах нь
featured

Н.Цэрэнбатын өргөн барьсан төслөөр хуульд гар дүрж, туйлдсан иргэдээ шулах нь

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат УИХ-д Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Уг хуулийн төсөл нь зөвхөн Дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэрт оршин суух ард иргэд, аж ахуй нэгжүүдээс үл хөдлөн хөрөнгийн албан татварыг  нэг метр квадрат талбайд 1000-3000 төгрөгөөр нэмэгдүүлэх заалт бүхий хуулийн төсөл юм. 

Уг асуудлын талаар Хан-Уул дүүргийн оршин суугч Б.Ариунболд олон нийтэд хандаж, зарим нэг хачирхалтай зүйл байгааг дуулгалаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар татвар нэмэхгүй харин ч багасгаж, авахгүй байх арга хэмжээ хэрэгжүүлээд эхэлсэн. Гэтэл Засгийн газрынхаа нэг сайдаар УИХ-ын гишүүний бүрэн эрх хэмээх нэрийн дор татвар нэмэх төсөл оруулуулж байгаа нь хачирхалтай. Үүнээс харахад Засгийн газрын сайд нь кабинетийн зарчмаа зөрчин Ерөнхий сайдтайгаа тэрсэлдэж байгаа. Нөгөө талаас нь авч үзвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ой санамж муудан, нөхөр Н.Цэрэнбатын гишүүний бүрэн эрх нэрээр хуулийн төсөл өргөн бариуллаа гэж ойлгогдож байна. 

Магадгүй энэхүү хуулийн төсөл батлагдвал эгэл жирийн иргэн төдийгүй аж ахуйн нэгжүүдэд маш том дарамт ирэх юм. Ганц метр талбайд төлөх хэмжээг 3000 гэж үзвэл 50 метр квадратад 150 мянган төрөг болох нь. Энэ бол зөвхөн өрхөд ногдох татвар. Тэгэхээр аж ахуйн нэгжүүдээс ямар хэмжээний мөнгийг татвар нэрийн дор хураан авах нь ойлгомжтой. Ихэс дээдсүүдийн иргэдээ чимээгүйхнээр шулж мөлжих зальжин арга гэж ч хэлж болох талтай. Тун удахгүй хаалгаа барих парламентын чуулганаар чимээгүйхэн батлагдчихгүй байгаасай гэсэн бодол бий. Тиймдээ ч иргэн хүний хувиар Хан-Уулчуудынхаа төлөө Б.Ариунболд өнөөдөр лайв хийж асуудлыг хөндлөө.