<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Англи үг цээжлэх VocuCard бүтээгдэхүүний онцлох 10 шинж
featured

Англи үг цээжлэх VocuCard бүтээгдэхүүний онцлох 10 шинж

Англи хэлний үг цээжлэх үйл явцыг гэр бүлийн зугаатай тоглоом болгон хөгжүүлсэн VocuCard бүтээгдэхүүн нь зах зээлд гараад удаагүй боловч хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн шинэлэг бүтээл болоод байна. Энэ удаад тус бүтээлийн онцлох талуудыг уншигчиддаа хүргэж байна.

1.Англи үг ба Монгол үгийг картын 2 талд хэвлэсэн нь үгийн утгыг санах тархины ажиллагааг нэмэгдүүлж өгснөөр мартагдахааргүй цээжлэх буюу тархиндаа хадах боломжийг өгч байна 

2.Үг бүрт жишээ өгүүлбэр оруулж өгснөөр тухайн үгийг цээжлээд зогсохгүй өгүүлбэрт оруулан хэрэглэж сурах дадлага хийх боломжийг олгосон

3. Англи үг бүрт латин дуудлагыг оруулж өгсөн нь тухайн үгийг зөв дуудаж сурахад дөхөмтэй болсон байна 

4.Картын багцад Нэр үг, Үйл үг, Тэмдэг нэр ангилж хийсэн бөгөөд аливаа үгс нэр үг утгаар болон тэмдэг нэр утгаар хэрхэн салж байгааг мэдэх боломжтой 

5. Үг бүрт өргөн хэрэглэгддэг 1-2 гол утгыг авсан нь толь бичиг ашиглахтай харьцуулбал хялбар болсон. Хэрэв хэрэглэгч хүсвэл бусад утгыг англи хэлний бусад толь бичгээс харах боломжтой. 

6, VocuCard-н хайрцаг нь аялалд авч явах, хадгалах, хэрэглэх бүх үйлдэлд зориулагдсан 3мм-н зузаан хайрцагтай нь бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад хавьгүй илүү сэтгэл хөдлөм болгож чаджээ.

7. VocuCard нь англи хэлний мэдлэгийн түвшин бүрт байгаа хүмүүст зориулан нийт 5 түвшний багц гарах бөгөөд одоогоор 1 ба 2-р түвшний багцууд худалдаанд гараад байгаа юм байна.


8. Багцад буй үгсийн тоо нь тухайн түвшинд англи хэлээр ярих унших, бичих зэрэг бүх тохиолдолд хамгийн өргөн хэрэглэгддэг үгсийг сонгосон бөгөөд тухайн түвшинд 600-900 үг нэмж цээжлээд байхад таны яриа улам чөлөөтэй болох болно гэдгийг бодолцож хийжээ.


9. Уг бүтээгдэхүүнийг бусдаас онцгой болгож буй маш том онцлог нь хөзрийн хэлбэрээр тоглох боломжтойгоор хийсэн байна. Хайрцагных нь доод талд бүтээгчдийн зүгээс санал болгож буй тоглох арга байгаа ба хэрэглэгчид өөрсдөө дүрмээ зохион тоглох ч боломжтой.

10.Энэ бүтээгдэхүүн нь хэдийгээр Монгол хүн англи хэл сурахад зориулагдсан боловч гадаадад амьдарч буй Монголчууд маань тэнд төрж өссөн хүүхдүүддээ Монгол хэлээ сурахад нь захиалж авдаг болсон нь бүтээгчдийн зүгээс хүлээж байгаагүй бас нэгэн онцлог болжээ.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/vocucard болон www.vocucard.com хуудсуудаар орж үзэх боломжтой ба шууд онлайнаар захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой юм байна.

Видео линкүүд:

https://youtu.be/UmgVt-2ywaE

https://youtu.be/x-H1B15F-GU