<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улаанбаатарт өдөртөө 11-13 градус дулаан байна
featured

Улаанбаатарт өдөртөө 11-13 градус дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хараа, Ерөө голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг  нутгаар 5-10 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:   Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Таг: