<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ
featured

Коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.08/ ээлжит мэдээлэл хийлээ.

-Өнөөдрийн байдлаар, дэлхийн 212 улс оронд “Ковид-19” халдвар бүртгэгдэж, нэг сая 282 мянга 930 хүнд халдвар авсан байна.
-Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, коронавируст “Ковид-19” халдварын тохиолдол 16 боллоо.

– Тухайлбал, өнгөрсөн 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө ОХУ-аас зорчиж ирсэн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан 5 иргэний давтан шинжилгээгээр нэг хүнд нь “Ковид-19” халдвар илэрчээ.
-Нийт 14-21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж буй тухайн иргэний анхны шинжилгээнд халдвар илрээгүй боловч 04 дүгээр сарын 07-нд хийсэн давтан шинжилгээгээр ийнхүү халдвартай болох нь батлагдсан байна.
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 192 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
-Мөн тандалт, судалгааны чиглэлээр уушгины хатгалгаа өвчтэй хүмүүсийн 25 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
-Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1484 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж буй бөгөөд 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
-2020.04.07-нд нийт 92 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам