<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц Сөүл рүү нислээ
featured

БНСУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц Сөүл рүү нислээ

 БНСУ-аас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Сөүл рүү нислээ. Өнөөдрийн нислэгээр ирж буй иргэд болон нисэх багийнхан 21 хоног тусгаарлагдана.

Манай улс тусгай үүргийн нислэгээр 1,000 гаруй иргэнээ гадны орноос авчраад байгаа юм.

45 улс, бүс нутгаас нийт 6,313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ холбогдох ЭСЯ, Консулын газарт гаргажээ.

Одоогоор хийгдээд буй тусгай үүргийн нислэгүүд:

  • Вирусийн голомт болсон Ухань хотоос 31 иргэнээ хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар авчирсан. Үүнээс гадна
  • Гуравдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатар
  • Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар 
  • Дөрөвдүгээр сарын 2-нд Сөүл-Улаанбаатар
  • Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатарын чиглэлд тусгай нислэг үйлдэж, гадаад улсаас монгол иргэдээ эх оронд нь ирүүлээд байна.