<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
featured

Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

 Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т байрлах Төхөм багийн “Баян цагаан” гэдэг газар дөрөвдүгээр сарын 7-нд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ талаарх мэдээллийг өчигдөр “Одон орон геофизикийн хүрээлэн”-гээс цахим шуудангаар 17:40 цагт ирүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг дарга Э.Мөнх-Ургамалаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэв.