<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ БНСУ-д зорчиж буй иргэдийг гадаад, дотоод гэхгүй 14 хоног тусгаарлахаар болжээ
featured

БНСУ-д зорчиж буй иргэдийг гадаад, дотоод гэхгүй 14 хоног тусгаарлахаар болжээ

 2020 оны 4 дүгээр сарын 1-ний 00 цагаас эхлэн БНСУ-д зорчиж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах шийдвэрийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргажээ.

БНСУ-д оршин суух үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн амьдарч байгаа байрандаа тусгаарлагдах боломжтой бол богино хугацаагаар /аялал жуулчлал, транзит г.м/ буюу байнга оршин суух хаяггүй гадаадын иргэдийг БНСУ-ын Онцгой байдлын штабаас гаргаж буй төвлөрсөн газарт хувийнх нь зардлаар тусгаарлах аж. Нэг хоногийн зардал нь 100,000 воны төлбөртэй.

БНСУ-ын Онцгой байдлын штабын хорио цээрийн шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн иргэний оршин суух хугацааг сунгахгүй байх, албадан хилээр гаргах хүртэл арга хэмжээ авахыг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам