<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Хөл хорионоос гараад гэртээ дэглэм сахих ёстой байтал гурав хоног архидан согтуурчээ
featured

Хөл хорионоос гараад гэртээ дэглэм сахих ёстой байтал гурав хоног архидан согтуурчээ

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.03.30/ мэдээлэл хийлээ.

Тус хурлын үеэр МХЕГ-ын Дэд дарга Г.Сугарбат өнгөрсөн дөрөв  дэх өдрөөс хойш МХГ-аас хийгдэж байгаа ажлын талаар товч мэдээлэл өглөө.

Үүнд, хүнсний болон ачаа тээврийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байцаагчид хяналт тавин ажиллаж байна. Сүүлийн гурав хоногийн хугацаанд улсын хилээр 435 тонн хүнсний бүтээгдэхүүн орж ирснийг ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулж, тус ачаа тээвэрлэсэн жолоочид халдвар хамгааллын ажлыг хийж цагдаагийн хяналтад хилээр буцаан гаргаж байгаа.

Харин дотоодын жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тусгаарлалтад авч байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас гол нь гадаадын жолооч нарыг улсын нутаг дэвсгэрт удаан байлгахгүй аль болох түргэн буцаах арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч өнгөрсөн шөнө Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлэхээр ирсэн гадаадын жолоочийг ажлын цаг дууссан гэсэн шалтгаанаар тус аймагт хонуулсан ноцтой асуудал гарсан.

Эрдэнэт үйлдвэр хэдийгээр улсын үйлдвэр ч гэлээ энэ онцгой цаг үед комиссын шийдвэрийг дагаж, хэрэгжүүлж, дэмжих шаардлагатай байна. Шуурхай штабаас гаргасан шийдвэр, зөвлөмжийг бүх шатандаа мөрдөх хэрэгтэй байна” гэв.

ОБЕГ-ын Дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: “Өнөөдрийн байдлаар 2516 хүн тусгаарлалтад байгаа УОК-ын 14-р хуралдааны тэмдэглэлд 14 хоног тусгаарлах хүмүүсийн хугацаа дууссан болохоор 200 хүнийг тусгаарлалтаас гаргасан.

Гэвч тусгаарлалтаас гараад өөрийгөө гэртээ мөн тусгаарлах ёстой. Гэвч Сэлэнгээс хөл хорионоос гарсан нэг иргэн гэртээ дэглэм сахих ёстой байтал Улаанбаатар хотод ирээд гурав хоног архидан согтуурсан хэрэг гарсан. Тийм учраас иргэн бүхэн дор бүрнээ хариуцлагатай баймаар байна.

“Нэг иргэн-Нэг өрөө” гэсэн стандартаар 320 гаруй хүнийг авч тусгаарлах боломж бидэнд байгаа. Үүний хүрээнд зарим томоохон зочид буудлыг дайчилна. Өнгөрөгч бүтэн сайн өдрөөс эхлээд гадаадаас ирсэн иргэдийн ачааг олгож эхэлсэн байгаа.

Ачаанууд 14 хоног байлгаж, одоо ачааны гадна талыг ариутгаад олгож эхэлсэн байна. Гадагшаа явж байгаа иргэддээ сануулахад, гамшгаас хамгаалах онцгой дэглэм дуусах хүртэл та бүхэн тухайн улс орондоо байх шаардлагатай гэдгийг дахин хэлмээр байна.

Тийм учраас гадагшаа явж байгаа иргэд маань хувийн ажлаа маш сайн төлөвлөөрэй. Оччихоод  эргэж ирнэ гэсэн асуудал байхгүй гэдгийг хэлье” гэлээ.